L-Глютамин нь хүний биед агуулагддаг чөлөөт амин хүчил бөгөөд талаас илүү хувь нь булчингийн эдэд агуулагдаж байдаг. Энгийн нөхцөлд бие махбодь өөрөө нийлэгжүүлж чаддаг боловч ядрах, дархлаа унах, стрессдэх, эрчимтэй бэлтгэл гэх мэт тодорхой үеүүдэд нэмэлтээр хэрэглэх шаардлагатай. Л-Глютамин нь булчингийн эдийн азотын тэнцвэрийг хадгалж, катаболизм буюу булчингийн задралаас сэргийлж дасгалын дараах булчингийн сэргэлтийг дэмжинэ. WEIDER нь хатуу шалгуур, эмийн түвшний үйлдвэрлэлийн технологи, өндөр стандартын дагуу үйлдвэрлэгддэг KYOWA брэндийн 100% цэвэр түүхий эдийг ашигладаг. Ачаалалтай, эрчимтэй бэлтгэл хийдэг хүмүүст тохиромжтой.