“Банана Молл / Banana mall” нь залуусын амьдралын хэв маягт нийцсэн “Технологи” болон “Гоо сайхан”-н бүтээгдэхүүнүүдийн нэгдсэн онлайн дэлгүүр юм. Одоогоор дэлхийн болон дотоодын 300 гаруй албан ёсны эрхтэй брэндүүд, 10000+ гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг Улаанбаатар хот дотор 24 цагийн дотор хэрэглэгчдэдээ хүргэн үйлчилж байна.
Хүргэлтийн ажилтан таны захиалгын хамт ибаримтыг хүргэж өгнө.
Хэрэглэгч 100,000₮-с (зуун мянган төгрөг) дээш үнийн дүнтэй худалдан авалт хийсэн тохиолдолд А бүсэд хүргүүлэн захиалсан бараа бүтээгдэхүүнээ хүлээн авах боломжтой.
Банана онлайн дэлгүүр нь А бүсд буюу дараах цэгүүдээр хязгаарлан Улаанбаатар хот доторх хүргэлт хийгдэнэ. Үүнд:
Хүргэлтийн бүсээс хэтэрсэн тохиолдолд нэмэлт төлбөр хүргэлтийн ажилтанд бэлнээр өгч хүргэлт хийх боломжтой.
Мөн Монгол шуудан болон орон нутгийн хот хоорондын унаанд захиалсан барааг хүргэж өгөх боломжтой.
Хэрэглэгчийн Захиалга баталгаажсаны дараа Үйлчилгээний нөхцөлийн 10.1.2-10.1.8 болон 10.2.2-т заасны дагуу цуцлагдсан бол төлбөрийг Хэрэглэгчийн нэр дээрх банкин дахь дансанд 100 хувь буцаан шилжүүлнэ. Хэрэв 10.2.3-т заасны дагуу цуцлагдсан бол Хэрэглэгчийн авсан Санхүүгийн үйлчилгээг цуцлах, тухайн үйлчилгээг ашиглах үед Хэрэглэгчээс төлсөн төлбөрийг түүнд буцаах асуудлыг Санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагатай хамтран ажлын 5 хоногийн дотор шийдвэрлэнэ.
Хэрэглэгч нь 10.2.2-д заасан үндэслэлээр Захиалгаа цуцлах бол Захиалга цуцлах тухай хүсэлтийг зөвхөн Захиалга Хүргэлтэд гарахаас өмнө гаргах эрхтэй ба Захиалга цуцлах тухай хүсэлтээ Банана онлайн дэлгүүрийн 77774080 дугаарын утсаар мэдэгдэх үүрэгтэй.
Bananamall-с хүссэн бүтээгдэхүүн, үйлчилгээг Голомт банкны зээлийн үйлчилгээг ашиглан 1.7%-н хүүтэй, 1%-н шимтгэлтэй 10 хүртэлх сая төгрөгийн зээлийг 30 сар хуваан төлөх нөхцлөөр 1-10 минутад зээлийн тооцооллоо онлайнаар хүлээн авч худалдан авалт хийх боломжтой үйлчилгээ юм.
Дижитал хэрэглээний зээлийн үйлчилгээгээр хийсэн худалдан авалтад 1.7%-н хүүтэй, зээлийн хүсэлтээ баталгаажуулах үед 1удаа зээлийн үнийн дүнгийн 1%-н шимтгэл Банкинд төлнө.
Хэрэглэгч таны худалдан авалтын үнийн дүн түүнд хамаарах зээлээр авах боломжит хугацаа өөр өөр байгаа юм.
Таны зээлийн хүсэлт амжилттай илгээгдсэнээс хойш 1-10 минутад гарах ба тооцоолол хийгдсэний дараа таны бүртгэлтэй утасны дугаарт тооцооллын хариу гарсан тухай мэдээлэл мессежээр хүргүүлэх болно. Та Bananamall.mn сайтаараа эргэн орж захиалгын дэлгэрэнгүй хэсгээс хүсэлтийн хариугаа харах боломжтой.
LendMN-ийн зээлийн эрхтэй харилцагч Bananamall-с хүссэн бүтээгдэхүүн, үйлчилгээг урьдчилгаагүй Шууд аваад, хүү, шимтгэлгүй Хувааж төлөх нөхцөлтэй үйлчилгээ юм.
Хэрэглэгч та Lendpay үйлчилгээгээр 100,000₮-2,000,000₮ хүртэлх үнийн дүн бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээнээс сонголтоо хийж ямар ч урьдчилгаагүй, шимтгэлгүй, хүүгүй худалдан аваад төлбөрөө 60 хоногийн хугацаанд 4 хувааж төлөөрэй.
Lendpay үйлчилгээгээр хийсэн худалдан авалтад хүү, шимтгэл байхгүй. Хэрэглэгч та зөвхөн худалдан авалтын үнийн дүнгээ нийт 60 хоногийн хугацаанд 4 хуваан төлөөд л болох юм.
100,000₮ эхлэн худалдан авалт хийх боломжтой.
Та Lendpay үйлчилгээг ашиглахын тулд LendMN-ийн зээлийн эрхтэй байхад л хангалттай ба нэг удаа Зээлийн гэрээ байгуулснаар Lendpay үйлчилгээг ашиглах эрхтэй болно. Харин LendMN-ийн зээлийн эрхтэй болохын тулд дараах алхмуудыг хийгээрэй. Үүнд:
Алхам 1: LendMN аппликейшнд бүртгүүлж дансны хуулгаа илгээх
Алхам 2: Зээлийн эрх үүссэн тохиолдолд ЛэндМН-ийн зээлийн гэрээ байгуулах Ингээд таны LendMN-ийн зээлийн эрх үүсэхэд та өөрийн эрхийн хэмжээнд тохирох бүтээгдэхүүн, үйлчилгээг шууд авах боломжтой юм.
Хэрэв та ЛэндМН- тэй хийсэн зээлийн гэрээгээ шинэчлээгүй бол ЛэндМН-н үйлчилгээний төв болон өөрт ойр байрлах ЛэндМН-тэй хамтран ажилладаг нотариатад хандан 1 удаа Зээлийн гэрээгээ шинэчлэн байгуулж Lendpay үйлчилгээгээ авах боломжтой.
Storepay-ийн худалдан авалтын эрхтэй харилцагч Bananamall-с 100,000 – 10,000,000 төгрөгийн хооронд үнийн дүн бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээнээс сонголтоо хийж ямар ч хүү, шимтгэл нэмэлт төлбөргүй хувааж төлөх нөхцөлтэй үйлчилгээ юм.
Storepay үйлчилгээгээр хийсэн худалдан авалтад хүү, шимтгэл байхгүй.
Та 100,000₮ эхлэн худалдан авалт хийх боломжтой.
Та App store эсвэл Google play-ээс Storepay аппликейшнийг гар утсандаа татан авч суулгана уу.
Та Storepay апп-д бүртгүүлэн нэвтэрч ороод шаардлагатай бичиг баримт болон мэдээллээ оруулан хүсэлтээ илгээнэ.
Таны мэдээллүүд дээр үндэслэн танд эрх нээх эсэх шийдвэр, эсвэл нэмэлт бичиг баримт мэдээлэл шаардлагатай талаар таны утсанд мессеж болон notification-ээр мэдэгдэл ирнэ
Үүссэн эрхийн хэмжээнд тохируулан Bananamall.mn-с худалдан авалтаа хийгээрэй.
Bananamall-н үйлчилгээний нөхцлийн дагуу Хэрэглэгч бараа бүтээгдэхүүнийг Тээвэрлэгчээс хүлээн авснаас хойш 24 цагийн дотор буцаахаар мэдэгдэж, мэдэгдсэнээс хойш ажлын 2 өдрийн дотор буцаалт хийж болно.
© 2022 Дижитал Молл ХХК