Хөнгөн, усан бүтэцтэй гүн чийгшил өгч, тайвшруулах тос. 70% хулс модны ус, 1% пантенолтой энэхүү чийгшүүлэх тос нь эрдсээр баялаг төдийгүй арьсны цочролыг намдаана. Мөн азулены ханд орсон учир нүх сүвийг бөглөдөггүй. Нэг удаагийн түрхэлтээр арьсны чийгшил 167.36% нэмэгдсэн нь туршилтаар батлагдсан.
Голлох орц:
• Хулсны ус – Амин хүчлээр баялаг бөгөөд арьсанд гүний чийг өгнө.
• Азулены ханд – Цочролыг намдааж, асуудалтай арьсыг тайвшруулан эрүүл болгох үйлчилгээтэй.
• Пантенол – Үс болон арьсны арчилгаанд аль алинд нь хэрэглэгддэг, зөөлрүүлэгч, чийгшүүлэгч үйлдэлтэй энэхүү В амин дэм нь бүх төрлийн арьсанд, ялангуяа хуурайшсан эмзэгшсэн арьсанд тохиромжтой. Ус, чийг татагч (humectant) болон чийг түгжигчийн үүргийг зэрэг гүйцэтгэж, арьсны чийгийн хамгаалах ханыг сайжруулдаг.
Бусад орц:
• 13 төрлийн гиалуроны хүчил – Бидний арьсанд байгалиасаа байдаг humectant (чийг татагч) бөгөөд өөрөөсөө 1000 дахин их жинтэй усыг татаж чаддаг. Жижиг молекултай нь гүний давхаргад нэвтэрч үрчлээнээс сэргийлж, гүний чийгшил өгдөг.