Ядарч гундсан арьсыг тайвшруулан тэжээлээр хангах унтлагын маск. Энэхүү маск нь найрлагадаа цайны модны ханд, сентелла aзиатика агуулсан тул арьсыг эрчимтэй тайвшруулж, цочролыг бууруулан эрүүл болгоно. Хөнгөн гэлэн бүтэцтэй учир арьсанд хүнд мэдрэмж өгөхгүйгээр тайвшруулна.
Голлох орц:
Niacinamide 5% – Витамин В3-ын нэг хэлбэр бөгөөд өргөссөн нүхийг багасгаж, арьсны гадаргууг өнгөлөг цайвар болгох, хөгшрөлтийн эрт үеийн шинж тэмдгүүдтэй тэмцэх үйлчилгээтэй.
Tea Tree Leaf Water – Бактери, нян, мөөгөнцөр мөн үрэвслийн эсрэг үйлчилгээтэй, улайлтыг тайвшруулна.
Centella Asiatica – Амин хүчил, амин дэм, антиоксидантаар баялаг сентелла нь үрэвсэл, улайлтыг намжааж, гэмтсэн арьсыг эдгээж нөхөн сэргээдэг.
Бусад орц:
Пантенол – Үс болон арьс арчилгаанд аль алинд нь хэрэглэгддэг, зөөлрүүлэгч, чийгшүүлэгч үйлдэлтэй энэхүү В амин дэм нь бүх төрлийн арьсанд, ялангуяа хуурайшсан эмзэгшсэн арьсанд тохиромжтой. Ус чийг татагч (humectant) болон чийг түгжигчийн үүргийг зэрэг гүйцэтгэж, арьсны чийгийн хамгаалах ханыг сайжруулдаг.