Нарны тос болон нүүрний будгийг бүрэн арилгах төдийгүй хамгаалах ханыг бэхжүүлэх үйлчилгээтэй сүүн цэвэрлэгч. Энэхүү сүүн цэвэрлэгч нь найрлагадаа пантенол, серамид болон маалингын үр агуулсан учир арьсны байгалийн тослогийг хэвээр хадгалж бүрэн цэвэрлэнэ. Тослог болон эмзэг арьсанд ч тохиромжтой бөгөөд хиймэл үнэр, өнгө оруулагч бодис ороогүй.
Голлох орц:
• D-Panthenol – Үс болон арьс арчилгаанд аль алинд нь хэрэглэгддэг, зөөлрүүлэгч, чийгшүүлэгч үйлдэлтэй энэхүү В амин дэм нь бүх төрлийн арьсанд, ялангуяа хуурайшсан эмзэгшсэн арьсанд тохиромжтой. Ус чийг татагч (humectant) болон чийг түгжигчийн үүргийг зэрэг гүйцэтгэж, арьсны чийгийн хамгаалах ханыг сайжруулдаг.
• Ceramide – Серамидууд нь арьсны хамгаалах ханыг бэхжүүлж, чийг алдалтаас сэргийлдэг.
• Маалингын үр – Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй Омега 3-р баялаг.
Бусад орц:
• Азулены ханд – Цочролыг намдаах, асуудалтай арьсыг тайвшруулан эрүүл болгох үйлчилгээтэй.
• Балжингарав – Энэхүү ургамлын гаралтай бодис нь чөлөөт радикалын эсрэг, үрэвслийг намжаах, тайвшруулах үйлчилгээтэй.