Энэхүү өдөр тутмын салфеткан маск нь батганы дараах сорвийг бүдгэрүүлэхийн зэрэгцээ чийгшил өгч, арьсыг зөөлөн гэрэлтсэн болгоно. 98% цэвэр мадеккасосид найрлага орсон энэхүү салфеткан маск нь батганаас үүссэн нөсөөг бүдгэрүүлэх, арьсны гадаргуугаас гүн хүртэл 30 секундэд чийгшил өгөх давуу талтай. Өдөр тутамдаа хэрэглэхэд тохиромжтой веган материалаар хийсэн 30 ширхэг маскыг агуулсан бөгөөд 2 долоо хоногийн тогтмол хэрэглээгээр арьсны өнгийг 13.13% сайжруулсан нь туршилтаар батлагдсан.
Голлох орц:
Madecassoside – Энэ нь Сентелла Азиатикад агуулагддаг өндөр идэвхт молекул бөгөөд улайлт багасгах тайвшруулах үйлчилгээтэй. MEDIHEAL брэнд тусгай аргаар 198 цаг бага градусаар гаргаж авсан 98% цэвэр найрлага тул арьсанд шингэх чадвар болон үйлчилгээ нь өндөр.
Niacinamide – Витамин В3-ын нэг хэлбэр бөгөөд өргөссөн нүхийг багасгаж, арьсны гадаргууг өнгөлөг цайвар болгох, хөгшрөлтийн эрт үеийн шинж тэмдгүүдтэй тэмцэх үйлчилгээтэй.
Жижиг молекултай гиалуроны хүчил – Жижиг молекулын хэмжээтэй тул арьсны гүний давхаргыг чийгээр ханган чийглэг, толигор арьсыг бий болгоно.
Бусад орц:
Rosemary Leaf Oil – Бактери, үрэвслийн эсрэг өндөр үйлчилгээ үзүүлдэг.