facebookEndpoint Security Cloud- 5 - 9 ТӨХӨӨРӨМЖ БҮХИЙ БАЙГУУЛЛАГА, 2 ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ /5-С ДООШ АВАХ БОЛОМЖГҮЙ/

Kaspersky

Endpoint Security Cloud- 5 - 9 ТӨХӨӨРӨМЖ БҮХИЙ БАЙГУУЛЛАГА, 2 ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ /5-С ДООШ АВАХ БОЛОМЖГҮЙ/

  • 0₮
Тоо ширхэг
delivery
  • Хүргэлтийн мэдээлэл

  • Таны захиалга баталгаажсанаас хойш 24-48 цагийн дотор хүргэгдэх бөгөөд бүртгэлтэй утасны дугаарт мессежээр мэдэгдэх болно.
delivery
  • Хүргэлт

  • Хүргэлт 4,000₮

Барааны тухай

    ӨСӨЖ БУЙ БИЗНЕСИЙН КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМГААЛАЛТ

    Kaspersky Endpoint Security Cloud нь байгууллагын мэдээллийн технологийн аюулгүй байдлын бүх хэрэгцээг хангах нэг шийдэл юм. Kaspersky ransomware, файлгүй malware, zero-day халдлага болон шинээр гарч ирж буй бусад аюулыг блоклож байхад таны бизнес хэвийн ажиллаж л байх болно.
    -IT-ийн аюулгүй байдлын бүх хэрэгцээг хангах цогц шийдэл.
    -Үүлэнд суурилсан консол ашиглан хаана ч байж, хаанаас ч бүх зүйлээ хамгаалаарай.
    -Cloud Discovery болон Microsoft Office 365-ийн хамгаалалтыг ашиглан үүлнээс аюулгүй байдлаа удирдаарай.

    ХЯЛБАР БӨГӨӨД УЯН ХАТАН ХАМГААЛАЛТ
    Шууд л хэрэглэж болох хамгаалалт: зүгээр л төхөөрөмж дээрээ суулгаад кибер аюулгүй байдлынхаа талаар санаа зовох хэрэггүй болно. IT-ийн ур чадвар, мэдлэг шаардлагагүй болно.

    Файл, веб, имэйлийн аюулгүй байдлын хамгаалалт: Түгээмэл болон ахисан түвшний malware-с хамгаална. Шалгагдсан, шагнагдсан вирусийн эсрэг программын тусламжтайгаар ажлын төхөөрөмжүүдээ түгээмэл, үл мэдэгдэх болон ахисан түвшний malware-с хамгаалаарай.
    Ransomware-с урьдчилан сэргийлэх болон сэжигтэй үйлдлийг буцаана: Компьютерыг шифрлэгдэхээс сэргийлнэ. “Remediation Engine” нь үйлдлийн систем дэх хорт программуудын хийсэн үйлдлүүдийг буцаах боломжийг олгож, cryptolocker-оос хамгаална.

    МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БҮХ ХЭРЭГЦЭЭНД НИЙЦЭХ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЦОГЦ ШИЙДЭЛ
    - Windows компьютер болон файлын серверүүд, Mac OS төхөөрөмжүүд, iOS болон Android гар утаснууд болон Microsoft Office 365-ийг хамгаалахад шаардлагатай бүх зүйлийг багтаасан.
    - Техник болон программ хангамжийн тал дээр санаа зовохгүйгээр бүртгүүлээд л боллоо. 
    - Шинээр холбогдсон төхөөрөмж бүрд автоматаар урьдчилан тодорхойлсон журам хэрэгжиж, хамгаалалт шууд ажиллана.

    ХААНА Ч БАЙЖ ХАНААС Ч ХАМГААЛАХ БОЛОМЖ
    - Үүлэнд суурилсан консол ашиглан ханаас ч хамаагүй аюулгүй байдлаа удирдаарай.
    - Төхөөрөмжийн төрөл, байршлаас үл хамааран аюулгүй байдлын хамгаалалт идэвхтэй байх болно.
    - Төхөөрөмж алдагдсан эсвэл хулгайлагдсан тохиолдолд байгууллагын мэдээллийг хамгаалахын тулд алсаас шифрлэлт хийх боломжтой.

    ҮҮЛНЭЭС ХАМГААЛАЛТАА УДИРДААРАЙ
    - Shadow IT Discovery нь байгууллагын мэдээллийг хуваалцахыг хянаж, хэрэглэгчид олон нийтийн мэдээллийн сайт, мессенжерт цагаа хэр үрж байгааг илрүүлж чаддаг.
    - Үүлэн дэх хувийн болон санхүүгийн мэдээллийг Data Discovery аудитыг даган мөрдөж байгааг хянах боломжтой.
    - Microsoft Office 365 дээр аюулгүй хамтын ажиллагаа, харилцаа холбоог идэвхжүүлнэ.

    ОЙЛГОМЖТОЙ БОЛОН ТАЙВАН БАЙДЛЫГ ӨГӨХ ХАМГААЛАЛТ
    -“Root Cause Analysis” нь халдлагын талаар ойлгомжтой дүрслэл өгдөг бөгөөд ингэснээр халдлагын шалтгаан, замыг харах боломжтой болно.
    - Эцсийн төхөөрөмжийн халдлага илрүүлэх болон хариу үйлдэл үзүүлэх “Endpoint Detection and Response (EDP)” нь далд халдлагыг хялбар илрүүлж хариу үйлдэл үзүүлдэг.

    СИСТЕМИЙН ШААРДЛАГА

    Kaspersky Endpoint Security Cloud-ийг удирдахын тулд танд зөвхөн веб хөтөч хэрэгтэй. Компьютер эсвэл зөөврийн төхөөрөмжид тавигдах техник хангамж, программ хангамжийн шаардлага нь Kaspersky Endpoint Security Cloud менежментэд ашиглагдаж буй веб хөтчийн шаардлагад нийцсэн байх хэрэгтэй.

    Kaspersky Endpoint Security Cloud нь дараах веб хөтчүүдийг дэмждэг:
    -Microsoft Edge 80.0 ба дараах
    -Google Chrome 78 ба дараах
    -Mozilla Firefox 72 ба дараах
    -Safari 13 ба түний дараах
    Kaspersky Endpoint Security Cloud ажиллаж байх үед дараах Kaspersky программуудыг удирдах боломжтой:
    -Windows-д зориулсан Kaspersky Endpoint Security
    -Mac-д зориулсан Kaspersky Endpoint Security
    -Android-д зориулсан Kaspersky Endpoint Security
    -Kaspersky Endpoint Security Cloud-д байдаг iOS Mobile Device Management-ээр удирддаг iOS төхөөрөмжүүд. Kaspersky Endpoint Security Cloud нь үргэлж хамгийн сүүлийн үеийн программын хувилбаруудыг санал болгодог. Тэдгээрийг бүтээгдэхүүний удирдлагын консол дах “Distribution packages” хэсгээс харах боломжтой.

Төстэй бараанууд

Үндсэн цэс

© 2022 Дижитал Молл ХХК