Энэхүү тонер нь үхэжсэн эд эс болон нүх сүвэнд буй илүүдэл тослог, бохирдол зэргийг зөөлөн гуужуулж, цэвэрлэх үйлчилгээтэй.28 хоног тутамд хүний арьс эсийн шинэчлэлтэд орж, гуужиж байдаг ч уг процессийн үеэр үхэжсэн эд эсүүд маань арьсны гадаргуу дээрх нүх сүвэнд бөглөрөл болон үрэвсэл үүсгэж, эсийн шинэчлэлтийг удаашруулах боломжтой байдаг. Энэхүү тонер нь цэвэрлэгээний дараах арьсанд үлдэх үхэжсэн эс болон нүх сүвэнд буй илүүдэл тослогийг зөөлөн гуужуулж, арилгах үйлчилгээ үзүүлснээр арьсны ерөнхий бүтцийг сайжруулж, дараа дараагийн бүтээгдэхүүний шингэцийг сайжруулж өгдөг.
Голлох орц найрлагууд
Ногоон чавганы ус 25% + ногоон шошны ханд 2%:
Энэхүү орц найрлагын нийлэмж нь таны арьсыг чийгээр хангаж, арьсны жигд бус гадаргууг жигдлэх үйлчилгээ үзүүлнэ. Чавга нь сэтгэл санааг тайвшруулан биеийн температурийг буулгах үйлчилгээтэй бөгөөд ам цангаж харангадах зэргээс авахуулаад гүйлгэх зэрэгт хүртэл ашиг тустай хэмээн Жосеон гүрний эмийн ургамлын номонд тэмдэглэгдэн үлджээ. Солонгосын түүхэнд ногоон шош нь биеэс хорыг гадагшлуулах үйлчилгээтэйгээс гадна ходоод гэдэсний өвчинд ашиг тустай хэмээн бичигдсэн байдаг.
AHA + BHA:
2% гликолын хүчил(glycolic acid), 0.5% салицилийн хүчлийн (salicylic acid) агууламжтай энэхүү тонер нь арьсыг хүчтэй эмзэгшүүлэхгүйгээр үхэжсэн эд эсийг гуужуулж, арьсны илүүдэл бохирдлыг сайтар цэвэрлэнэ.