Touch and cover concealer нь маш нарийн ширхэгтэй бичил пигмент агуулсан тул таны арьсны өө сэвийг маш сайн дарж, гэрэлтсэн толигор болгодог. Мөн ажлын ядаргаанаас үүдэлтэй нүдний доод хэсгийн харлалтыг арилгахаас гадна бүх төрлийн арьсанд тохиромжтойгоороо давуу талтай. Түрхэхэд гарт эвтэйхнээс гадна найрлагадаа парабен агуулаагүй.
Хэрэглэхэд тун хялбар бөгөөд та өглөө өдөр оройн аль ч үед нүүрээ будахдаа ашиглахаас гадна, будалтаа сэргээх үедээ ч бас ашиглах боломжтой. Зориулалтын багсаар нүүрнийхээ тодруулахыг хүссэн хэсэг болох нүд, хамар, уруул хэсэгтээ түрхээрэй. Ар талын товших хэсэг дээр хэрэглэх үедээ дахин дахин дарж өгөх шаардлагатай.