Найрлагадаа 11 төрлийн гиалуроны хүчил, арьсны чийгийг нэмэгдүүлж удаан хугацаанд чийгийг хадгалах эктойн найрлага, мөн эрдсээр баялаг мөсөн голын ус 10% орсон нь арьсны температурыг буулгахаас гадна гиалуроны хүчлийн шингэлтийг нэмэгдүүлэх давуу талтай.
Голлох орц:
11 төрлийн гиалуроны хүчил – Бидний арьсанд байгалиасаа байдаг humectant бөгөөд өөрөөсөө 1000 дахин их жинтэй усыг татаж чаддаг. Жижиг молекултай нь гүний давхаргад нэвтэрч үрчлээнээс сэргийлж, гүний чийгшил өгдөг.
Серамид капсул – 5 төрлийн серамидийг хольж гаргасан уг капсул нь арьсны чийгийн түвшнийг нэмэгдүүлж, хамгаалах ханыг сайжруулна.
Мөсөн голын ус – Энгийн уснаас илүү эрдсээр баялаг бөгөөд арьсны байгалийн pH түвшинтэй ойролцоо байдаг. Чийгшүүлэхээс гадна сэрүүцүүлэх, тайвшруулах, хамгаалах ханыг бэхжүүлэх давуу талуудтай.