94,600₮
60 хоногт урдчилгаагүй, шимтгэлгүй.
Одоо аваад дараа төл
Урьдчилгаагүй, шимтгэлгүй 30-90 хоногт 2-6 хувааж төлөх боломжтой.
Одоо ав, дараа төл
Ard Pick and Pay ашиглан төлөх
Урьдчилгаагүй, Шимтгэлгүй, Хүүгүй, 12 хуваан төлөх
Хүссэнээрээ ав бага багаар төл
"Joyballs- булчингийн сулралтаас урьдчилан сэргийлэх болон эмчилгээний зорилгоор аарцагны булчинг идэвхжүүлж, чангаруулснаар илүү таашаал авах болно. Жойболл нь аарцагны доод хэсгийн булчинг чангалах дасгалыг илүү үр дүнтэй болгож, хүссэн үр дүндээ хурдан хүрэх боломжтой болгодог. Joyballs- бөмбөлөгийг хэрхэн хэрэглэх вэ? Бөмбөлөгийг үтрээнд босоо байрлалаар гүн,зөөлөн оруулж өгнө. (тампон шиг). AQUAglide чийгшүүлэх тосолгооны бүтээгдэхүүнийг түрхэж хийвэл амар байх болно. Дасгал ойролцоогоор 10 минут үргэлжлэх ёстой бөгөөд зогсож, босоо байдалтайгаар эсвэл алхаж байхдаа ч хийх боломжтой. Эхлээд дасгалыг өдөрт хоёр удаа хийх нь хангалттай бөгөөд бөмбөлөгийг 10 минутаас илүү хугацаагаар барих чадвартай болсон үед үргэлжлэх хугацааг аажмаар нэмэгдүүлэх хэрэгтэй. Мөн дасгалыг аарцагны бусад гимнастикийн дасгалуудтай хослуулж хийж болно. Joyballs- бөмбөлөг хэрхэн ажилладаг вэ? Таны аарцагны булчингууд дасгал хийгээгүй үед ч Joyballs-ын тусламжтайгаар рефлексээр ажилладаг болгодоү. Аарцгийн булчингууд нь үтрээн доторх бөмбөлөгийг шахаж өгснөөр дасгалын үр дүн гарна. Joyballs-ийн дотор хэсэгт жингийн үүрэг гүйцэтгэдэг бөмбөг байдаг бөгөөд эдгээр нь агших сунах хөдөлгөөний тусламжтайгаар үтрээний хананд хүрч нөлөөлдөг. Мөн аарцагны давхрын булчингуудыг агшиж, тайвшруулж, танд өдөөлтийг өгөхийн тулд зөөлөн ""кинетик чичиргээ"" хөдөлгөөнд ордог. Бусад төрлийн дасгалын нэгэн адил дасгал хийснээр таны аарцагний булчинг өвтгөж болзошгүй тул та дасгалаа аажмаар эхлүүлж, бага багаар дасгаж хийгээрэй. Яагаад аарцагны булчинг чангалах ёстой вэ? Эмэгтэйчүүдийн аарцагны булчин эрүүл, хүчтэй байх нь чухал. Учир нь давсаг, умай, гэдэс дотрыг зөв байрлалд байлгадаг хүчтэй булчин бол аарцагны доод булчин юм. Жирэмслэлт, төрөлт, цэвэршилт, илүүдэл жин, тусгай спортоор хичээллэх зэрэг нь аарцгийн доод хэсгийн булчинг сулруулдаг. Аарцагны булчинг чангалах дасгал нь булчин сулрахаас сэргийлдэг. Жирэмсэн үед аарцагны булчин чангалах дасгал хийсэнээр төрөлтийн үйл явцыг хөнгөвчлөх болон дараа нь хурдан нөхөн сэргэх боломжтой. Joyballs-ээр тогтмол дасгал хийх нь суларсан булчингуудыг чангалж бэлгийн мэдрэмжийг сайжруулдаг. Мөн тус бөмбөлөгийн тусламжтайгаар аарцагны дасгал хийх нь одоогийн таагүй байдал, өвдөлтийг намдааж, давсагны сулралаас улмаар шээс задгайрахаас сэргийлж, амьдралын чанарыг сайжруулна. Joyballs- бөмбөлөгийг юугаар хийгдсэн бэ? Joyball-ийг Silikomed ашиглан үйлдвэрлэдэг бөгөөд арьсанд ээлтэй, эмнэлзүйн болон арьс судлалын шинжилгээ хийгдсэн сайн чанартай бүтээгдэхүүн. "