Арьсанд гүн чийгшил өгч, чийгийн хамгаалах ханыг бэхжүүлж, арьсыг өнгөлөг болгох серум. Найрлагадаа 300 далтон жижиг молекүлтай гиалуроны хүчил агуулсан энэхүү серум нь арьсны чийгийн түвшнийг нэмэгдүүлэхээс гадна сквалин орсноороо хамгаалах ханыг бэхжүүлэх үйлчилгээтэй.
Туршилтаар 7 секундийн дотор арьсны гадаргуун чийгийг 4 дахин нэмэгдүүлсэн бөгөөд нэг удаагийн түрхэлтээр чийгийг 72 цагийн турш хадгалсан.
Гүн Чийгшил
Чийгийг түгжих
Гүний чийгийн түвшнийг нэмэгдүүлэх
Glass skin бий болгох
Голлох орц:
• Sodium Hyaluronate 1% – Арьсны чийг алдалтыг багасгаж, үрчлээ болон ерөнхий бүтцийг сайжруулна.
• Жижиг молекултай гиалуроны хүчил – Бидний арьсанд байгалиасаа байдаг humectant бөгөөд өөрөөсөө 1000 дахин их жинтэй усыг татаж чаддаг. Жижиг молекултай нь гүний давхаргад нэвтэрч үрчлээнээс сэргийлж, гүний чийгшил өгдөг.
Бусад орц:
• Squalane – Бидний арьс байгалиасаа squalene хэмээх тосыг үйлдвэрлэдэг ч нас ахихын хэрээр үйлдвэржилт буурдаг. Тиймээс чидун жимс, дал мод зэргээс гарган авдаг ургамлын гаралтай squalane-ийг арьс арчилгааны бүтээгдэхүүнд өргөн ашигладаг болжээ. Squalane нь бидний арьсанд өөрийн мэт шингэж, зөөлрүүлж, чийгийг хадгалан, хамгаалах ханыг бэхжүүлдэг. Хэдийгээр тослог найрлага боловч нүх сүв бөглөдөггүй учраас батга гарамтгай арьсанд ч хэрэглэх боломжтой.