*Галд тэсвэртэй, сайжруулсан, зэвэрдэггүй ган материалаар хийгдсэн.
*Дээрээ онгойдог тагтай. Бүх төрлийн тогоо, хайруулын таваг, сав суулга тавьж хэрэглэх боломжтой. Тойрог хэлбэр нь үзэмж нэмэхээс гадна дулаан хадгалалтад нөлөөтэй.
*Хаалт галд тэсвэртэй шилэн оруулгатай учир галын үзэмжийг тольдож, камин зуух мэт чамин харагдана.
*Авсаархан хийцтэй учир зөөж, хэрэглэхэд хялбар. Мөн майхан дотор ч ашиглахад тохиромжтой байдлаар бүтээгдсэн.
*Галын хаалтны сэнсэн эргүүлгээр та галын хүчийг хүссэнээрээ хялбархан тохируулах боломжтойгоороо давуу талтай. Дулаанаа удаан барина.
*Үнсний тосгуур нь салдаг, цэвэрлэхэд хялбар.
*Эвхэгддэг хөл нь тэнцвэрийг маш сайн барьдаг, тогтвортой.
*6 ширхэг эвхэгддэг яндантай. Та хүссэн хэмжээгээр нь холбон, тохируулан хэрэглэх боломжтой. Нэмэлтээр яндангийн нүхтэй хаалттай. Хоёр талдаа тавиур болох тавцантай.
Үзүүлэлтүүд:
*Жин: 9,8кг.
*Харьцаа: Урт-51см, Өргөн-46см, Өндөр-44см.
*Эвхэгдэх харьцаа: 50х45см.
*Яндан: Урт -36см (х6), өргөн -6см.
*Зуухны эх бие, угсардаг яндан (6ш), тосгуур, шилэн хаалт багтсан.