Арьсны онцлог бүрт тохирсон комплексууд байна.
Комплекс нь өдөр шөнийн тосноос илүү эрчимтэй үйлчилгээг богино хугацаанд үзүүлдэг нэмэлт бүтээгдэхүүн юм. Та өдөр, шөнийн тосноос хангалттай үйлчилгээ авч чадахгүй байвал нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагатай. Комплексыг нүүрээ цэвэрлэсний дараа түрхэнэ. Шингэсний дараа өдөр шөнийн тосыг нэмж түрхэнэ.
ЦАЙРУУЛАХ, ӨНГӨ СЭРГЭЭХ КОМПЛЕКС
Нөсөө толбыг бүдгэрүүлж жигд өнгөтэй болгох найрлагатай. Нөсөө толбо багассанаар арьсны өнгө жигдэрч өөгүй толигор харагдана. Арьсны өнгийг нийтэд нь давхар цайруулна.
Melafadin Fluid нь нөсөө толбо ихтэй арьсны толбуудыг бүдгэрүүлж жигд өнгөтэй болгох онцгой найрлагатай. Хэт ягаан туяаны хамгаалалттай тул тогтмол хэрэглэснээр бараан толбонууд цайрч дагаад арьс цайрдаг.
• Арьсыг гэрэлтүүлж өнгийг сэргээнэ
• Арьсны бүтэц болон өнгийг тэнцвэржүүлнэ
• Чийгшүүлнэ
• Сэвхи, нөсөө, толбо багасгахад тохиромжтой