CICA OIL FOAM бүтээгдэхүүний шинэчлэгдсэн хувилбар. Микробиом буюу амьд бактери агуулсан, нарийн ширхэгтэй хөөсөн цэвэрлэгч нь арьсны үндсэн чийгийг арилгахгүйгээр будагны үлдэгдэл, илүүдэл тос, үхэжсэн арьсыг цэвэрлэнэ. Хөөсний ширхэг нарийн байх тусмаа арьсны жижиг нүх сүв бүрт хүрч, сайтар цэвэрлэх чадварыг илтгэж байдаг. Уг цэвэрлэгч хөөс нь 2 төрлийн гиалуроны хүчлийн тусламжтайгаар арьсыг угаах бүрт чийгшил давхар өгөх болно. Тиймээс хуурай, хуурайшсан арьстай хүн ч айдасгүй хэрэглэх боломжтой.
Сульфат агуулаагүй
Арьсны хүчил- шүлтийн тэнцвэрийг алдагдуулахгүй
Бүх төрлийн арьсанд тохиромжтой