Сүү мэт зөөлөн бүтэцтэй арьсны гүнд чийгшил өгөх, хамгаалах ханыг бэхжүүлэх тонер. Найрлагадаа 5 төрлийн серамидыг исгэсэн буурцгийн сүүтэй хольж гаргасан тусгай орцтой тул арьсны давхаргын гүнд хүрч чийгшил өгнө. Хуурай төдийгүй гүний чийгээ алдсан тослог арьсанд ч хэрэглэхэд тохиромжтой ба арьсны хамгаалах ханыг бэхжүүлэх давуу талтай.
Голлох орц:
• Сүүний серамид™– 5 төрлийн серамидийг исгэсэн буурцгийн сүүтэй хольж гаргасан арьсны чийгийн түвшнийг нэмэгдүүлж хамгаалах ханыг сайжруулна.
• Niacinamide – Витамин В3-ын нэг хэлбэр бөгөөд өргөссөн нүхийг багасгах, арьсны гадаргууг өнгөлөг цайвар болгох, хөгшрөлтийн эрт үеийн шинж тэмдгүүдтэй тэмцэх үйлчилгээтэй.
Бусад орц:
• Сентелла Азиатика ханд – Амин хүчил, амин дэм, антиоксидантаар баялаг сентелла нь үрэвсэл, улайлтыг намжааж, гэмтсэн арьсыг эдгээж нөхөн сэргээдэг.
• Panthenol – Үс болон арьсны арчилгаанд аль алинд нь хэрэглэгддэг, зөөлрүүлэгч, чийгшүүлэгч үйлдэлтэй энэхүү В амин дэм нь бүх төрлийн арьсанд, ялангуяа хуурайшсан эмзэгшсэн арьсанд тохиромжтой. Ус чийг татагч (humectant) болон чийг түгжигчийн үүргийг зэрэг гүйцэтгэж, арьсны чийгийн хамгаалах ханыг сайжруулдаг.