Эмзэг арьсанд зориулагдсан нүхжилт багасгах үйлчилгээтэй тонер. Энэхүү тонер нь нүхжилт багасгах ниацинамид 2% болон зөөлөн гуужуулах PHA BHA бага хэмжээгээр орсон учраас тослогжилтийг хянан бөглөрсөн нүх сүв үүсэхээс сэргийлнэ. Нэмэлтээр арьсны өнгө жигдлэн цайруулах найрлагууд бага хэмжээгээр оруулсан нь давхар арьсны өнгийг сэргээх гэрэлтүүлэх давуу талтай.
Голлох орц:
• Niacinamide 2% – Витамин В3-ын нэг хэлбэр бөгөөд өргөссөн нүхийг багасгах, арьсны гадаргууг өнгөлөг цайвар болгох, хөгшрөлтийн эрт үеийн шинж тэмдгүүдтэй тэмцэх үйлчилгээтэй.
• Tranexamic Acid – Транексамины хүчил нь нөсөө, толбо, мелазма болон батганы сорвийг багасгаж, арьсыг гэрэлтүүлэх үйлчилгээтэй. Мөн арьсны хамгаалах давхаргыг бэхжүүлж, түрхсэний дараа нарны туяанаас үүдэлтэй үрэвслийг бууруулдаг.
Бусад орц:
• Glutathione – Арьсыг гэмтээдэг чөлөөт радикалуудын эсрэг үйлчилгээтэй хүчтэй антиоксидант бөгөөд арьсны өнгийг сэргээх үйлчилгээтэй.
• PHA (Gluconolactone) – Арьсанд цочрол өгөхгүйгээр зөөлөн гуужуулах найрлага