Эссенс мэт бүтэцтэй уг тонер нь арьсыг гүн чийгшүүлж, булбарай зөөлөн болгох үйлчилгээтэй. Найрлагад орсон энэхүү PDRN-ийг яргай загаснаас гаргаж авсан бөгөөд арьсны байгалийн өнгийг сэргээж, хамгаалах ханыг бэхжүүлж, арьсны ерөнхий эрүүл байдлыг нэмэгдүүлнэ. Мөн арьсыг нөхөн төлжүүлэх NAD+, 50 төрлийн пептидтэй тул арьсыг чангалан уян хатан болгоно.
*Бүтээгдэхүүний зөөлөн нил ягаан өнгө нь витамин Б12-с, саа мэт гялтгар нь серамидаас гаргаж авсан найрлагууд болно.
Голлох орц:
• PDRN 1,000ppm – Яргай загаснаас гаргаж авсан найрлага бөгөөд хүний ДНК-тай ойролцоо гэдэг нь судалгаагаар батлагдсан бөгөөд коллагены үйлдвэрлэл, нөхөн төлжилтийг нэмэгдүүлнэ.
• 50 төрлийн пептид – Пептидүүд нь коллаген, эластин, кератин зэрэг уургийн бүтцийг бий болгодог амин хүчлүүдийн гинжин хэлхээ юм. Пептид нь “мэдээлэл дамжуулагч”-ийн үүргийг гүйцэтгэж арьсны эсийг коллаген, эластин үйлдвэрлэхэд дэмждэг.
• NAD+ – Хөгшрөлтийн эсрэг хүчтэй үйлчилгээтэй найрлага бөгөөд арьсны хамгаалах ханыг бэхжүүлж, арьсны шинэчлэлийг түргэсгэдэг.
Бусад орц:
• Adenosine – Aрьсны өнгөн давхаргад байдаг эсүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэн, коллагены үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх үүрэгтэй.