Хуурай, хагарсан уруулын арьсыг гуужуулан чийгшүүлэх скраб.
Энэхүү кремэн бүтэцтэй гуужуулагч нь байгалийн аргаар гаргаж авсан хушганы ясны нунтгийг агуулсан тул үхсэн эд эсийг үр дүнтэй гуужуулна. Мөн чийгшүүлэх пантенол 3% орсон учраас гуужуулсны дараа хуурай мэдрэмж өгөхгүй.
Уруулын балм тогтмол хэрэглэсэн ч бүрэн гуужихгүй байвал
Цочроохгүйгээр гуужуулах уруулын скраб хайж байгаа бол
Хурдан хялбар гуужуулагч хэрэгтэй бол
Уруулаа будахаас өмнө хагарч хуурайшдаг бол
Маск удаан хугацаагаар зүүснээс уруулын арьс гуужихгүй зузаарч хагарсан бол
Голлох орц:
Пантенол – Үс болон арьс арчилгаанд аль алинд нь хэрэглэгддэг, зөөлрүүлэгч, чийгшүүлэгч үйлдэлтэй энэхүү В амин дэм нь бүх төрлийн арьсанд, ялангуяа хуурайшсан эмзэгшсэн арьсанд тохиромжтой. Ус чийг татагч (humectant) болон чийг түгжигчийн үүргийг зэрэг гүйцэтгэж, арьсны чийгийн хамгаалах ханыг сайжруулдаг.
Shea Butter – Африкт ургадаг модны самраас гаргаж авсан тос нь А, Е витамин, болон бусад нэн чухал тосон хүчлүүдийг агуулдаг учраас хуурайшиж холцруутсан арьсыг хамгийн хурдан зөөлрүүлж тэжээл өгдөг.
4 төрлийн самрын тос – Витамин A, E, болон K агуулдаг тул гүн чийгшил өгч тэжээлээр хангана.
Бусад орц:
Зөгийн бал – Бактерийн эсрэг давхар чийгшүүлдэг гэдгээрээ алдартай зөгийн бал нь үрэвслийг намдаахаас гадна гүн чийгшүүлж, арьсыг маш зөөлөн уян хатан болгоно.