Lala Chuu
Хүргэлтийн мэдээлэл
Хүргэлт
Цайруулах, үрчлээний эсрэг үйлчилгээтэй
Үйлдвэрлэсэн улс:Солонгос улс
Үйлчилгээ:Энэхүү серум мист нь арьс арчилгаа болон нүүр будалтын аль аль шатанд нь хэрэглэх боломжтой ба арьсны өнгийг сэргээж, цайруулах үйлчилгээтэй. Давхар үрчлээ үүсхээс хамгаална.
20% тос , 80% ус гэсэн хоёр давхаргаас бүрдсэн. Ус нь таны арьсыг гүн чийгшүүлж чийгээр хангах бол тос нь арьсанд чийгийг түгжиж хадгалж өгнө.
Арьсанд наалдамхай мэдрэмж төрүүлэхгүй тул олон давхарлаж хэрэглэхэд тохиромжтой.
Будаг шингэхгүй арзайх мэдрэмж төрсөн үед будган дээрээ цацаж хэрэглэж болох ба будалт илүү гоё чийглэг харагдаж шингэх болно.
Арьс цочролын шинжилгээ хийгдсэн.
Байгалийн гаралтай учир эмзэг мэдрэмтгий арьсанд ч гэсэн тохиромжтой.
Үндсэн үйлчилгээ : Цайруулна, арьсны өнгө сэргээнэ, арьсанд дутагдсан чийгийг нөхнө, тайвшруулна, чийгийг удаан хадгална.
Орц найрлага:Jeju Mugwort Leaf Water 66.7% агуулсан учир арьсанд дутагдсан чийгийг нөхөж чийгийг удаан хадгална.
Hippophae Rhamnoides Fruit Oil : Арьсанд тэжээл өгнө.
Citrus Unshiu Fruit Oil : Арьсыг чийглэг толигор болгоно.
Citrus Junos Seed Extract : Арьсны өнгө сэргээнэ.
Hippophae Rhamnoides Fruit Extract : Витамин С агууламж өндөр тул цайруулна
Хэрэглэх заавар:Хэрэглэхийн өмнө 3-5 удаа сайтар сэгсэрнэ үү.
10-20см зайд байлгаад нүүрэндээ жигд цацан зөөлөн товшиж шингээнэ.
Нүүрээ будахын өмнө эсвэл дараа 2-3 удаа цацаж хэрэглэж болно.
Арьс арчилгаа аль ч шатанд хэрэглэж болно.
© 2022 Дижитал Молл ХХК