Чийглэг, гэрэлтсэн будалтыг бий болгох сувдан серум бүтэцтэй будгийн суурь.
Чийгшүүлэх серумын бүтцээр хийгдсэн хурдан шингэх энэхүү бэйс нь будалтын өмнө арьсыг маш сайн бэлдэж өгөх бөгөөд будгийг барьж тогтцыг нэмэгдүүлнэ. Алмазны нунтаг, сквалин, сарнайн усыг агуулсан бөгөөд нүхжилтийн харагдцыг багасгахын зэрэгцээ чийг өгөх давуу талтай.
Голлох орц:
• Niacinamide – Витамин В3-ын нэг хэлбэр бөгөөд өргөссөн нүхийг багасгах, арьсны гадаргууг өнгөлөг цайвар болгох, хөгшрөлтийн эрт үеийн шинж тэмдгүүдтэй тэмцэх үйлчилгээтэй.
• Ceramide NP – Серамид нь арьсны хамгаалах ханыг бэхжүүлж, чийг алдалтаас сэргийлдэг.
Бусад орц:
• Squalene – Бидний арьс байгалиасаа squalene хэмээх тосыг үйлдвэрлэдэг ч нас ахихын хэрээр үйлдвэржилт буурдаг. Тиймээс чидун жимс, дал мод зэргээс гарган авдаг ургамлын гаралтай squalane-ийг арьс арчилгааны бүтээгдэхүүнд өргөн ашигладаг болжээ. Squalane нь бидний арьсанд өөрийн мэт шингэж, арьсыг зөөлрүүлж, чийгийг хадгалан, хамгаалах ханыг бэхжүүлдэг. Хэдийгээр тослог найрлага боловч нүх сүв бөглөдөггүй учраас батга гарамтгай арьсанд ч хэрэглэх боломжтой.