Солонгосын цагаан уул цэцгийн хандтай энэхүү чийгшүүлэх тос нь үрчлээг багасгах, уян хатан байдлыг нэмэгдүүлэх түүнчлэн арьсыг бат бэх болгон чийгшүүлэх онцлогтой. Тосны бүтэц нь сунадаг өтгөн мэт боловч наалдамхай бус арьсны гүн рүү шингэн жигд гадаргууг бий болгоно. Торгоны хандыг нэмэлтээр оруулж өгсөн нь чанга сүлжсэн утас мэт арьсыг толигор болгоно. Арьс мэдэгдэхүйц суларсан үед Өнгөө алдсан үед Хялгасан үрчлээ үүссэн үед Голлох орц: Edelweiss extract - Үхэшгүй мөнхийн билэгдэл болсон цагаан уул цэцэг нь дэлхийн хамгийн ховор цэцэгсийн нэг юм. Хөгшрөлтийн эсрэг байгалийн найрлага болдог бөгөөд зөвхөн арьсыг залуу харагдуулахаас гадна арьсны доторх эд эсийг анхны байдал руу нь сэргээдэг. Торгоны ханд – Амин хүчил, уургаар баялаг учраас коллагены үйлдвэрлэлийг идэвхжүүлэн, арьсыг нөхөн төлжүүлж, хамгаалалтын хана үүсгэнэ. Гүн чийгшүүлэн уян хатан байдлыг нэмэгдүүлэх учраас торго мэт мэдрэмжийг өгдөг. Бусад орц: 50 төрлийн пептид – Пептидүүд нь коллаген, эластин, кератин зэрэг уургийн бүтцийг бий болгодог амин хүчлүүдийн гинжин хэлхээ юм. Пептид нь “мэдээлэл дамжуулагч”-ийн үүргийг гүйцэтгэж арьсны эсийг коллаген, эластин үйлдвэрлэхэд дэмждэг. Жижиг молекултай гиалуроны хүчил – Жижиг молекулын хэмжээтэй тул арьсны гүний давхаргыг чийгээр ханган чийглэг, толигор арьсыг бий болгоно.