Тэжээлээр баялаг энэхүү тос нь арьсыг гүн чийгшүүлж, зөөллөх үйлчилгээтэй. Солонгосын алдарт Hwahae платформын шилдэг тосны жагсаалтад нэгдүгээрт бичигдэж байгаа бөгөөд хуурай арьсанд тохиромжтой. Солонгосын Жеонгсон мужид тарьж ургуулсан “snoutbean” /Латин нэршлээрээ Rhynchosia Latifolia гэгддэг/ шошны найрлагыг агуулсан бөгөөд энэхүү найрлага нь керамид (Ceramide NP) болон Глицеринтэй хосолсноор арьсны гүнд хүртэл шим тэжээл өгч, эрүүл байлгахад тусалдаг. Керамид нь бидний арьсны эсэн дунд агуулагддаг бүтцийн 50%-ийг бүрдүүлдэг бөгөөд арьсыг эрүүл гадаргуутай байлгаж, чийгийг хадгалах маш чухал үүргийг гүйцэтгэдэг. Түүнчлэн найрлагад агуулагдаж буй Турмерик ургамлын үндэс /Curcuma Longa (Turmeric) Root Extract/ нь антиоксидант шинж чанартай тул чөлөөт радикалуудаас арьсыг хамгаалахаас гадна давхар цайруулах үйлчилгээ үзүүлдэг. Mөн үрчлээний эсрэг adenosine ч найрлагандаа оруулснаар хуурайшиж, үрчлээ эрт сууж эхэлсэн, skin-barrier гэмтэлтэй арьсанд маш тохиромжтой.
Хэрэглэх заавар: Арьс арчилгааны хамгийн сүүлийн шатанд зохих хэмжээг авч, нүүрэндээ жигд түрхэн хэрэглэнэ. Өглөө, орой хэрэглэхэд тохиромжтой.