Nacific
Хүргэлтийн мэдээлэл
Хүргэлт
NACIFIC брэндийн шидэт хайрцагт дараах бүтээгдэхүүнүүд багтсан байна.
FRESH HERB ORIGIN MIST SERUM 100 мл
Nacific брэндийн хамгийн өндөр борлуулалттай Fresh Herb Origin Serum-н дүү бүтээгдэхүүн болох мист серүм. Хаана ч, хэзээ ч нэгхэн секундэд арьсаа арчлах боломж! Серум, тосны харьцаа 8:2 энэхүү мист нь арьсны чийгшлийн түвшинг 57%-аар нэмэгдүүлдэг нь туршилтаар баталгаажсан бөгөөд найрлага дахь Herb5 нэгдэл нь арьсыг чийгшүүлж, хамгаалах бол Д-Пантенол нь арьсны хамгаалалтын давхаргыг бэхжүүлж, цахирмаа цэцгийн охь нь арьсыг тайвшруулж, хамгаалах үйлчилгээтэй юм.
SUN ESSENCE 50 гр
Өдөр бүр хэрэглэхэд тохиромжтой энэхүү физикал ба минерал холимог бүтэцтэй нарнаас хамгаалах SPF 50+ PA ++++ веган тос. Аpьcийг чийгшүүлэхээс гадна найрлага дахь ниацинамид орц нь арьсыг цайруулж үрчлээ үүсэхээс хамгаална. Хөнгөн бүтэцтэй, зунгааралдаж наалддаггүй, цайpдаггүй, зөвхөн веган орц найрлагатай.
SUPER CLEAN FOAM CLEANSER 50 мл
Наргил модны самраас гаргаж авсан байгалийн цэвэрлэгч бодистой учир арьсыг таталдаж хуурайшуулахгүйгээр гүн цэвэрлэнэ. Каолин шавар, 3 төрлийн гиалуроны хүчлийг мөн агуулсан учир арьсны гүнд нэвчин орж арьсны нүх болон бохирдлыг цэвэрлэж, илүүдэл тосыг шингээн авахын зэрэгцээ гүн чийгшил, тэжээл өгнө.
FRESH HERB ORIGIN SERUM 50 мл
Энэ бол NACIFIC брэндийн BESTSELLER бүтээгдэхүүн. Sepicalm антиоксидантаар баяжуулсан (бадамлянхуа цэцэг ба амин хүчлүүдийн нэгдэл), лемонграсс, лаймны хальс, алиман гааны навчны комплекс, зуун настын өндөр агууламжтай энэхүү серум нь арьсыг уян хатан болгож, үрчлээ үүсэхээс сэргийлж, арьсны тос-чийгийн харьцааг тэнцвэржүүлэхээс гадна томорсон нүхжилтийг эрчимтэй агшааж, арьсны чийгийг дотроос нь нөхөж, өнгийг сэргээж гэрэлтсэн харагдуулна. Цитрус жимсний тосон давхарга, зуун настын хандттай усархаг давхарга нь чийгийг арьсны гүнд нэвчүүлж, гэрэлтсэн тунгалаг харагдуулах болно.
VITA CERAMIDE MOISTURE MASK PACK 30 гр
Витамин Ц, чацарганы жимс, серамид, ургамлын үүдэл эсийг агуулсан энэхүү эссенцтэй салфеткан маск нь арьсыг гүн чийгшүүлж, чангалж, цайруулах үйлчилгээг үзүүлнэ. Ингээд зогсохгүй арьсны тос-усны харьцааг тэнцвэржүүлж, уян хатан болгох нэмэлт үйлчилгээтэй.
AHABHA BALANCING MASK PACK 30 гр
Толигор, зөөлөн, тослоггүй арьсыг бэлэглэх AHA, BHA, Anti Sebum-P, Allantoin хандуудыг эссенц дотроо агуулсан энэхүү салфеткан маск нь илүүдэж хуримтлагдсан себум болон үхсэн арьсны эсийг арилгах үйлчилгээтэй.
CICA TEA TREE RELAXING MASK PACK 30 гр
Гэмтэж эмзэг болсон, батгашилт, үрэвсэлтэй арьсыг эмчлэх сэнтелла азиатика, цайны мод, NACIFIC брэндийн патентласан 6 төрлийн эмийн ургамлаас бүрдэх Greenol найрлага, агар модыг агуулсан эссенцтэй салфеткан маск. Арьсны улайлт, эмзэгшилтийг бууруулж, тайвшруулж эмчлэхээс гадна гүн чийгшүүлж, тос-усны харьцааг тэнцвэржүүлнэ.
NACIFIC X STRAY KIDS STORY BOOK 1 ш
STRAY KIDS PHOTOCARD 8 ш
ХЭРЭГЛЭХ ЗААВАР: FRESH HERB ORIGIN MIST SERUM: Хэрэглэхээс өмнө бүтээгдэхүүнийг сэгсэрч, серүм болон тосыг холино. Нүдээ аньж байгаад нүүрний бүх хэсэгт цацаж, зөөлөн товшиж шингээж өгнө.
SUN ESSENCE: Өглөө арьс арчилгааныхаа хамгийн сүүлийн алхам болгож нүүрээ будахаас өмнө наранд ил гардаг бүх хэсэгтээ жигд түрхэнэ. Зөөлөн товшиж шингээнэ.
SUPER CLEAN FOAM CLEANSER: Гараа норгоод хөөсөн цэвэрлэгчээсээ багахан хэмжээгээр авч гарын алган дээрээ хавсарган хөөсрүүлээд нүүрэндээ эргэлдэх хөдөлгөөнөөр массажилж цэвэрлэнэ. Дуусгаад усаар зайлна.
FRESH HERB ORIGIN SERUM: Өглөө, оройд нүүрээ угааж тонероо түрхсэний дараа уг серумээ сайтар сэгсэрч байгаад гарын алган дээрээ авч, жигд тарааж байгаад нүүрэндээ түрхэж зөөлөн товшиж гүйцэд шингээнэ.
VITA CERAMIDE MOISTURE MASK PACK: Нүүрээ угаагаад тонероо түрхсэний дараа салфеткан маскаа нүүрнийхээ хэлбэрт тааруулан тавиад 15-20 минут хүлээнэ. Цаг болсны дараа хуулж аваад үлдсэн эссенцийг зөөлөн товшиж арьсандаа гүйцэд шингээнэ.
AHABHA BALANCING MASK PACK: Нүүрээ угаагаад тонероо түрхсэний дараа салфеткан маскаа нүүрнийхээ хэлбэрт тааруулан тавиад 15-20 минут хүлээнэ. Цаг болсны дараа хуулж аваад үлдсэн эссенцийг зөөлөн товшиж арьсандаа гүйцэд шингээнэ.
CICA TEA TREE RELAXING MASK PACK: Нүүрээ угаагаад тонероо түрхсэний дараа салфеткан маскаа нүүрнийхээ хэлбэрт тааруулан тавиад 15-20 минут хүлээнэ. Цаг болсны дараа хуулж аваад үлдсэн эссенцийг зөөлөн товшиж арьсандаа гүйцэд шингээнэ.
© 2022 Дижитал Молл ХХК